8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-07-28 09:06:42

08.00-11.30 цагт: БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас KOPIA Азийн орон дахь төвийн захирлуудын хурал болно. Энэ удаагийн хуралд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дэд захирал болон Азийн есөн орон буюу Монгол, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Мьянмар, Узбекистан, Лаосын KOPIA байгууллагын захирлууд оролцох юм. Хурал Рамада зочид буудлын 4 дүгээр давхарт болно. 

 

10:00 цагт:  Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдал одоо ямар байгаа талаар Хэвлэлийн бага хуралтай.

 

10:00 цагт:  “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment