Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн охин 12 давхраас үсэрч, амиа хорлохыг завдсан үйлдэл гарсан талаар мэдэлэл хүргэсэн билээ. Амиа хорлохыг завдсан охин 15-16 орчим настай бөгөөд СБД-ийн 11-р хорооны “Хангай” хотхоны 502 тоот байрны 12 давхрын дээвэр дээрээс үсэрсэн байна. Онцгой байдлын аврах албаныхан иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ослын газарт шуурхай ажиллаж, анхны тусламжийг яаралтай үзүүлснээр охины амийг аварсан байна. Одоогоор охины хоёр хөл, нуруу хүнд гэмтсэн тул яаралтай хагалгаанд оруулахаар ажиллаж байна.
12 давхраас үсэрсэн охиныг хагалгаанд оруулах гэж байна
2016-07-28 12:59:00