8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ-аас хэрэглэгч таньд зориулан зөвлөмж гаргалаа

2016-07-28 16:22:00

НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан билээ. 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байгаа билээ. Хэрэглэгч та эрхээ мэдэх нь эрсдэлээс хамгаалах эхний алхам билээ. Хэрэглэгчийн жил 2016”  аяны хүрээнд ШӨХТГ-аас дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. 

Хэрэглэгч та: 

  • Таны худалдан авсан бараа доголдолтой бол Та хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй

 

  • Худалдагч нь худалдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар үнэн бодит мэдээллээр хангаагүй бол хэрэглэгч та үүнийг тухайн газраас шаардах эрхтэй

 

  • Контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-/ХҮТ/, СӨХ нь ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг хязгаарлаж хэрэглэгчийг хохироосон бол хэрэглэгч та тухайн газарт гомдол гаргах эрхтэй. Ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг зөвхөн мэргэжлийн байгууллага хязгаарлах эрхтэй байдаг

 

  • Зах зээлд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошгожилт нь Монгол, Орос, Англи хэлнээс бусад хэлээр бичигдэж, хэрэглэгч таны зөв сонголт хийх боломжийг хязгаарлаж байгаа бол хэрэглэгч та тухайн газарт шаардлага тавих, гомдол гаргах эрхтэй

 

  • Удаан хугацаанд хэрэглэх бараанд үйлдвэрлэгч, худалдагч баталгаат хугацаа олгоогүй бол Та хуулиар 6 сарын баталгаа авах эрхтэй

 

  • Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүнд тасалбар олгоогүй бол Та тасалбарыг тухайн газраас шаардан авах эрхтэй

 

  • Таны худалдан авалтын хариултанд задгай мөнгөн дэвсгэртийг олгоогүй бол Та худалдагчаас шаардах эрхтэй /Жишээ нь 999 төгрөг бол 1 төгрөгөө авч болно/

 

  • Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулаагүй бол Та үүнийг шаардах эрхтэй

 

  • Хуулиар сурталчилахыг хориглосон бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан бол Та ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй

 

  • Хямдрал урамшуулал нэрийн дор Таныг төөрөгдүүлсэн бол ТА ШӨХТГ-т гомдлоо гаргах эрхтэй. /жишээ нь сар, улирал, жилээр байнгын урамшуулал зарлах гэх мэт/

 

  • БНХАУ-н Эрээн хотод очиж хятад компаниас худалдаа хийж хохирсон бол манай байгууллага болон Эрээн хотын үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоонд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй

Аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах замаар

  • Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох
  • Зах зээлийн нутаг дэвсгэр, бараа үйлчилгээний нэр төрөл, худалдан авагчаар хуваарилах
  • Зах зээлд нэвтрэн орох боломжийг хязгаарлах
  • Тендер, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд үнэ тохирон оролцох зэрэг нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд дээрх хууль бус үйл ажиллагааг ШӨХТГ-т илчилсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах журамтай.

Аж ахуй эрхлэгчдийн зүгээс тендерт оролцох явцад тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл тендер нээгдэхээс өмнө Шөхтг-т гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Өрсөлдөөний асуудал дээр:

  • Өрсөлдөгчийн бараа үйлчилгээний нэр хүндийг гутааж, худал зөрүүтэй мэдээлэл түгээсэн бол
  • Өөрийн бараа үйлчилгээний талаар худал зөрүүтэй мэдээлэл түгээж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол
  • Өрсөлдөөнд харш зар сурталчилгаа явуулсан бол
  • Бусдын барааны тэмдэг, патент, шошго, баглаа боодлыг хуулбарлах, зөвшөөрөлгүй ашигласан бол
  • Бараа үйлчилгээний эрсдэлтэй талыг нуун дарагдуулсан бол
  • Өөрийн бараа үйлчилгээг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа үйлчилгээг худалдан авахгүй байх болзол тулгасан бол
  • Бараа үйлчилгээнд хямдрал урамшуулал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, урьдчилан хэн нэгэнд өгөхөөр тохиролцсон бол шударга бусаар өрсөлдсөн гэж үзэж байвал ШӨХТГ-т хандаарай 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gombo
Hobby surguuli tulbur uu jamarch utaggyi nemeed bhiin ter talaar sudlaj tailbarlaj uguuch arai l hetreed bhiin
2016/07/28 103.26.193.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment