Өмнөх сонгуулиар жүжигчин Б.Амарсайхан 2012 оны сонгуулиар “Намайг Амараа гэдэг" хэмээн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааг хийж, харин энэ жил МАН-ын захиалгаар "Би юу хийчих вэ" гэсэн бичлэг хийж нэлээдгүй шуугиан тарьсан. тэрбээр энэхүү бичлэгнээсээ болж, цагдаагийн байгууллагад хүртэл очиж тайлбар хийсэн. Энэ бүхний хариуд тэрбээр "Би зүгээр л хэлэх гэсэн үгээ л хэлсэн. Аль нэг намын талд ажиллаагүй гэдгийг албан ёсоор хэлье" хэмээн өөрийгөө өмөөрч дуугарсан. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин жүжигчин Б.Амарсайхан Quiza буюу Б.Батцэнгэлийн оронд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга болох гэнэ.
Жүжигчин Амараа дарга болно
2016-07-28 17:12:59