Сүүлийн үед хэт их халасны улмаас иргэд гол ус бараадах нь ихэссэн. Эцэг эхчүүд гол нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих. Мөн гол, нуурын эрэг дагуу болон усан дотор явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг “Гүннуур”-ын усанд 5 настай хүүхэд золгүй байдлаар осолдсон хэрэг гарчээ.
"Гүннуур"-ын усанд хүүхэд осолдов
2016-07-29 09:56:27