
Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт автомашинтай хүн буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, автомашинтай хүн буу гаргаж, автобусны жолоочийг сүрдүүлсэн байна. “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусны жолооч Б-г зорчигч тээвэрлэж явах үед нь “Wrangler jeep” маркийн автомашины жолооч замын хөдөлгөөний маргаан үүсгэж, улмаар гар буу гаргаж ирэн сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

