Өнгөрсөн оны 11 дүгээр сард "хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн гэртээ түр оршин сууж байсан залууг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Уг үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүх тус хэргийг хянан хэлэлцээд Л-д 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.