8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дэд сайдууд тодорч, Даамны Ази тивийн аваргатай болсон өдөр

2016-07-29 19:00:00

Амжилт бүтээл дагуулсан ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай талаар бодож үзсэн үү. Тэгвэл та мөрөөдөл, ямар амжилтанд хүрэх талаар яг одооноос  эхлэн төлөвлөөрэй. Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал юм. Томоохон амжилт нь урьдчилан төлөвлөж бодсон олон жижиг зүйлээс бүрддэг. Ирээдүйн сайхан амьдрал таны гарт л байгаа шүү. Та аз жаргалаа хаанаас ч бүү хайгаарай. Дэргэд тань байгаа шүү гэдгийг тодотгож хэлэмээр байна. Ажил үйлсийн өдрүүд дуусаж, амралтын өдрүүд айлчлан ирж байна. Амралтын өдрүүдээ хайртай гэр бүлтэйгээ ая, тухтай сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн онцлох мэдээнүүдийг хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр  хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодруулсан. Өмнө нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Эдгээр хүмүүс сайдад нэр дэвшүүлсэний дараагаар олон нийт эрс эсэргүүцсэн учраас эргүүлэн татсан билээ. Шинээр дөрвөн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ , Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ , Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болоод байна.

Дөрвөн сайдын нэрийг холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, холбогдох байнгын хороодоор хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэх болно. Харин одоо тү бүхэндээ шинээр нэр дэвшээд байгаа сайд нарын хэн нь хэн бэ гэдэг талаар мэдээлэл хүргэх гэж байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн  П.Сэргэлэн гэж хэн бэ

Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Ноён Сүлд ХХК-ийн ерөнхий захирал Пүрэвийн Сэргэлэн. 1971 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. УБИС, СЭЗДС, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн.  Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач. Цолтой нэгэн. Түүнийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжлийн хүн ирж  байна гэж хэлэхэд тун хэцүү. Тэрбээр насаараа морь уяж явсанаас төрийн албыг тэргүүлж яваагүй нэгэн.

Барилга, Хот Байгуулалтын сайдад  нэр дэвшсэн  Г.Мөнхбаяр  гэж хэн бэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаяр. 1964.12.11-нд төрсөн. 1984-1989 ОХУ-ын Свердловск хотбн Уралын Политехникийн Их сургууль, 1995-1997     Монгол Улсын Техникийн Их сургууль төгссөн. энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Эрчим хүчний сайдаас Т.Энхтайваны нэрийг татлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны тухай хэлэлцэн, нэрийг нь татаж, оронд нь П.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болжээ. Учир нь, АТГ-аас Т.Энхтайваныг “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирүүлсэн тул нэр дэвшигчийг эргүүлэн татсан байна.Эрчим хүчний сайдад нэр дэвшихээр болж, намын бүлгээр дэмжигдсэн П.Ганхүү нь тус яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргааар ажиллаж байснаас гадна  Эрчим хүчний газрын дэд дарга хийж байсан аж. Тэрээр Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн юм байна.

Дэд сайдуудын нэрс тодорч эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг, Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг, Эрүүл мэндийг сайдаар Г.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг нэр дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжсэн. Мөн үүнээс гадна Тэгвэл өнөөдрөөс дэд сайдуудын нэрс яригдаж эхэлсэн байна. Тодруулбал
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдож магадгүй байгаа аж. Харин


 Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/

 -Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/

-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/ Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Р. Манлай Ази тивийн аварга боллоо

100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд  Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов.  Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай ийнхүү их мастерын болзол хангажээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг нийт 15 орны 200 орчим даамчид өрсөлдлөө.

Аадар борооны улмаас хотын зүүн тал усанд автжээ

2016  оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байна.

  1. Нийслэл хотод болсон үерийн аюулын хор уршгийг арилгах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүнийг 20:45 цагт “Яаралтай цуглар“ дохио өгч цуглуулан бэлэн байдлыг ханган ажилласан.
  2. Нийслэлийн Онцгой байдлын газарт дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан “Үерийн аюултай тэмцэх” шуурхай ажлын хэсэг байгуулагдан дүүргүүдэд үүссэн нөхцөл байдлын мэдээг авч цаашид хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч нарт болон нийслэлийн Гамшгаас хамгаалах Үерийн аюултай тэмцэх, Хэв журам сахиулах, Усаар хангах, Дулаанаар хангах, Орон сууцны албадууд өгч бэлэн байдлыг хангуулсан байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам”  соёлын наадмыг  ирэх  сарын 6,7-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.  Хүй долоон худаг  руу явах автобус нь наймдугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.

Гар буу гаргаж,  автобусны жолоочийг сүрдүүлжээ

Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт автомашинтай хүн буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, автомашинтай хүн буу гаргаж,  автобусны жолоочийг сүрдүүлсэн байна.  “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусны жолооч Б-г зорчигч тээвэрлэж явах үед нь “Wrangler jeep” маркийн автомашины жолооч замын хөдөлгөөний маргаан үүсгэж, улмаар гар буу гаргаж ирэн сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
генерал\полковник\лувсан\дүгэр\эрдэнэбат\радио\станц
оросын\холбооны\улсын\бүх\радио\станцыг\ажилуулахых\шаардаж\байна\газар\хөдлөлт\хийж\болошгүй\байна\газарын\гүнд\маш\олон\энгийн\иргэд\байгааг\анхаарах\хэрэгтэй\дунд\нь\талибанчууд\байгаа
2017/11/03 95.211.211.184
генерал\полковник\дүгэр\эрдэнэбат\радио\станц
монгол\улсын\газарын\доор\улаанбаатар\хотын\доор\газарын\гүнд\талибанчууд\хорлон\сүйтгэх\үйл\ажилгаа\хиййж\байна\яаралтай\туслалцааг\монгол\хилээр\нэвтрэн\орж\баривчлах\үйл\ажилгааг\хийхийг\хүсэж\байн
2017/11/03 95.211.211.184
  • Recent
  • Most Read
  • Most Comment