Монголын анхны ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн "Lhamour" брэндийн хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох органик таван бүтээгдэхүүний нэгээр тодорчээ. Энэ бүтээгдэхүүн нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон тул “Natural Essentials” компанийнхан шошгоо анхнаас нь ямар ч улсын хүн ойлгохоор бичсэний үр дүнд бүтээгдэхүүнүүдийг нь Монголдоо төдийгүй олон улсад сонирхдог болсон байна.