8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-07-30 11:31:00

ХОНЬ (3/21-4/19)

Таны гэр бүл аз амжилтаар дүүрэн байна. Хамаатнуудын тань ажил бүтэмжтэй байж, та тэднээр бахархах болно. Хүмүүст нээлттэй бай. Алив зүйлийг сонирх. Тэгвэл таньд сайн сайхан бүхнийг харамгүй хайрлах болно. Бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд амжилттай. Магадгүй хайрын адал явдал ба гэр бүлийн үүрэг хариуцлага хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр ажил төлөвлөсний дагуу явахгүй байж магадгүй. Амраг хосын хооронд та юу ч болсон уураа дарж, биеэ барь. Хоёр биенээ сонсч чадвал харилцан буулт хийх боломжтойг ойлго. Эцэст нь хүссэн үр дүндээ хүрнэ. Өдөр өнгөрөх тусам замын түгжрэл нэмэгдэж болзошгүй тул машин заавал барих хэрэгтэй бол анхааралтай байхад илүүдэхгүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сансрын эрч хүч авах идэвхитэй, бүтээлч өдөр. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүй. Эмэгтэйчүүд хөнгөн зугаацан цэнгэнэ эсвэл дарамт болсон үүрэг даалгавраа биелүүлэх шаардлага гарна. Эрчүүд дээд зэргийн идэвхитэй ажиллах чадвар шаардсан сонирхолтой санал хүлээн авна. Гэхдээ байгуулсан гэрээ хэлцэл санасан үр дүн авчрахгүй.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон хоног эрч хүчтэй байсан таны тэр хүч сулрах болоогүй байна. Харин өнөөдөр хэн нэгэнд хууртах, таагүй үг хэллэг сонсох зэрэг тохиолдлуудтай таарч магадгүй байна. Үүнийг хэрвээ сонсвол хоёр чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хичээ. Энэ ордонд төрсөн хүмүүсийн онцлог бол өөрийн хэргийн өмнө бусдын хэргийг өндөрт тавьдаг, бусдын хэрэг бүтэж байвал өөрийн хэрэг бүтнэ гэж боддог хүмүүс юм. Энэ чанар таныг их хол авч явна.

АРСЛАН (7/23-8/22)   

Хувь заяа урьдын адил таныг сорино. Амьдралын эрч хүч бага байх нь таны ажиллах чадварт нөлөөлж, уур уцаарыг тань хүргэнэ. Шүүмжлэл таагүй уур амьсгалыг туйлд нь хүргэнэ. Гэвч таны ажил хэрэгч чанар, цайлган сэтгэл бүхнийг хэвийн болгоно. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад амжилт олохгүй.

ОХИН (8/23-9/22)

Таны зөн билэг хүчтэй бөгөөд та бусдад туслах эрмэлзэлтэй нэгэн. Харилцаа холбоо илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим хүмүүсд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх нь сэтгэл санааны таашаал өгдөг. Та эрүүл мэндэд сонирхлоо хандуулж, өөрөө юм уу гэр бүлийн чинь хэн нэгний шаналж буй архаг өвчний тухай судлах болно. Амарч тайвшрах цаг гаргаж уналтанд орохоос сэргийл. Алдсан эрч хүчээ нөхөн сэргээ. Хувийн зөвлөгөө авах, эрүүлжүүлэх иллэг хийлгэх эсвэл хайрттайгаа хоёулханаа цагийг өнгөрөөхөөр төлөвлө.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хичээл зүтгэл гаргах өдөр. Хэрэв хамтрагч тань удаан хугацаагаар ажилгүй байгаа бол түүний алдааг шүүмжлэхээс илүүтэйгээр идэвхитэй амьдрахад нь урам өгч шинэ ажил хайхад нь тусал. Өв залгамжлах эрх эсвэл даатгалын нөхөн төлбөр хүлээж авахыг удаан хүлээсэн бол мөнгөн дүнг нь хараад хүлээснийхээ үнэ цэнийг мэдрэх болно. Гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөгөө авахын тулд дотоод сэтгэлээ сонсож зүүдээ мана. Зүүдэндээ харсан дохиог өдөр бүр тэмдэглэж ав. Тайлж уншихад цаг их авахгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Найз нөхөд, дотнынхонтойгоо уулзаж цагийг хөгжилтэй өнгөрөөвөл таатай сайхан өдөр. Хайртай хүмүүстэйгээ бүрэн ойлголцолд хүрнэ. Холын хамаатнуудаасаа бэлэг хүлээн авна. Дипломат зан гарга. Харилцаандаа сэтгэл зүйн арга барилуудыг ашигла. Бусдын хүндрэлтэй асуудлуудад нэвтрэн орж мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ.

НУМ (11/22-12/21)

Гэрээ хэлэлцээр маш амжилттай эхэлнэ. Хойшлуулаад байсан бичиг цаасны ажлаа одоо хийхэд тохиромжтой. Таны эдийн засгийн гэрээ хэлэлцээр амжилттай болсны дараа өөрт хэрэгтэй авахыг хүссэн үнэтэй зүйлээ худалдан авч болно. Өглөө гэр ахуйн ажлаа дууссан байх хэрэгтэй. Өдөр гэхэд таны эрч хүч буурах хандлагатай байна. Кинонд явах зуураа найзуудтайгаа хов жив ярин ,хамт байх нь өнөө оройг таатай болгоно.

МАТАР (12/22-1/19)

Сайн өдөр. Өөрийн төлөвлөгөөнөөс чухал зүйлсийг сонго. Энэ өдөр та маш олон зүйлийг хийх шаардлагатай байх бөгөөд замаасаа амархан хазайж магадгүй байна. Дараагийн долоо хоногт хуулийн асуудал шийдэгдэнэ. Тиймээс бүхий л зүйлийг цэгцэл. Та урьд шөнө учирсан таатай тэврэлт, үнсэлтийг санана. Та ичих хэрэггүй, боломжтой бол түүн рүү утастаарай. Гэр бүлийн харилцаанд гадны хүний нөлөөллөөс үүдэн асуудал гарч болзошгүй. Дипломат зангийнхаа ачаар та юу хийхээ мэднэ. Үүний үр дүнд асуудлуудаа сэтгэл ханамжтайгаар шийдвэрлэнэ. Хэн нэгнийг гомдоогоогүй гэдэгтээ итгэлтэй бай.

ХУМХ (1/20-2/18)

Зохистой өдөр. Гэрээсээ гадуур амралтаа өнгөрүүл. Өдөр тутмын хэмнэлээ өөрчлөх алхам хийх нь хөршүүдийнхээ тухай мэдэж авахад туслах болно. Бүтээлч чадвараа урьдчилан харж урам зоригоо сэргээ. Хэрэв та хүүхэдтэй бол зусланд очиж амрах нь хөгжилтэй байх болно. Зусланд байх хугацаандаа тэдэнд амьдралд эзэмшсэн байвал зохих чадваруудаас зааж өгч болно. Мөн орой гадаа гал түлэн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ баяр хөөрөө хуваалцан хуучин дурсамжуудаа эргэн дурсаж ирээдүйгээ төсөөлөн ярилцах нь танай гэр бүлийн гишүүдийг илүү ойр дотно болгох болно.

ЗАГАС (2/19-3/20)

Хоолойны ангина хоол боловсруулах системтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Хурц халуун амтлаг, өөх тос ихтэй хоол хүнснээс зайлсхий. Нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан ундаанаас татгалз. Эдгээр энгийн зүйлүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадвал болзошгүй таагүй зүйлээс сэргийлж чадахыг од эрхэс сануулж байна. Олон хүн цугласан газраар энэ өдөр явах гэсний хэрэггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл