Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудтай холбоотой томоохон ослууд гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт зохицуулалтыг эрчимжүүлэхийг даалгасан байна. Мөн Улаанбаатар хотын алслагдсан захын гэр хорооллын автобусны эцсийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, байгаль, цаг уурын нөхцөл шалтгаанаар үүссэн хальтиргаа, гулгаа, хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй арилгах ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГазар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтэст, Гэрээ хэлцэлгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлсэн эсэхэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газарт тус тус үүрэг болгожээ.
Осолтой холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
2015-12-08 09:23:00