АНУ-д амьдарч буй номлогч Фетхулах Гюлентой холбоотой гэх сэрдлэгээр 17 сэтгүүлчийг Стамбулд баривчилсан байна. Гюленыг Туркт саяхан болж өнгөрсөн төрийн эргэлт хийх оролдлогын гол зохион байгуулагч хэмээн Анкара тооцож байгаа билээ. Түүнээс гадна, 300 сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хаасан бөгөөд мэдээллийн гурван агентлаг, 16 телесуваг, 23 радиостанц, 45 сонин, 15 сэтгүүл одоогоор хаагдаад байгаа аж.
17 сэтгүүлчийг Стамбулд баривчилсан байна
2016-07-31 13:00:00