Загас. Даваа гаригт албан ажил, тэр дундаа санхүүтэй холбоотой асуудал нааштай шийдэгдэнэ. Мягмар гаригт сар шинэ орд руу шилжиж байгаатай холбоотойгоор амьдралд чинь мөн өөрчлөлт гарна. Эрүүл мэндийн хувьд ямар нэг эмчилгээ хийлгэж эхлэхэд тохиромжтой бол албан ажил дээр шинэ үүрэг хариуцлагууд нэмэгдэнэ. Эсвэл шинэ ажилд шилжиж болзошгүй. Гэртээ ямар нэг амьтан тэжээх гэж байгаа бол энэ долоо хоногт тэжээж эхэлвэл харамсахгүй. Пүрэв гаригийн орой нэгэн чухал албан яриа болох нь. Харин амралтын өдрүүдээр гэртээ байж, өөртөө цаг зарцуулах нь дээр.
Бумба. Даваа гаригт хүнтэй харилцах ямар ч ажилд өлзийтэй. Зүгээр ярилцахаас эхлээд чухал яриа хэлэлцээ хийхэд ч гэсэн. Лхагва гаригт та бусдын төлөө цаг заваа зарцуулах нь. Пүрэв гаригийн өглөө таныг баярлуулах нь. Энэ өдөр хэн нэгэнтэй танилцах, ажил хэргийн яриа өрнүүлэхэд сайн. Хэрвээ банктай холбоотой ямар нэг асуудал байгаа бол Баасан гаригт хөөцөлдөөрэй. Амралтын өдрүүдээр ажил хөөцөлдөлгүй, сайхан амраарай.
Матар. Даваа гаригт шинэ харилцаанд нээлттэй байгаарай. Хайр сэтгэлийн, албан ажлын аль аль нь танд амжтилт авчирна. Мягмар гаригт санхүүгийн ямар нэг тусалцаа авах хэрэгтэй бол хөөцөлдөөрэй. Тэгвэл сарын дотор энэ ажил чинь бүтэх болно. Пүрэв гаригийн өглөө хэн нэгэн танд бэлэг барьж магадгүй. Хэрвээ та гадагшаа аялахаар зэхэж байгаа бол Пүрэв гаригт явбал зүгээр. Баасан гаригт та их ажилтай байж, үр бүтээл сайтай байх нь. Хэрвээ та амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол энэ долоо хоногт хийгээрэй.
Нум. Даваа гаригт хариуцлага шаардсан чухал ажлаа амжуулаарай. Шийдвэр гаргахад эргэлзээтэй байгаа бол өөрийн зөн совингоо дага. Пүрэв гаригт гадаадтай холбоотой нэгэн гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Энэ нь магадгүй удаан хүлээсэн аялал, эсвэл хайртай хүнтэй харилцана. Амралтын өдрөөр ажил хөөцөлдөлгүй зүгээр л амраарай.
Хилэнц. Хилэнцүүд наймдугаар сарыг сэтгэл хөдлөлөөр эхэлнэ. Спортоор хичээллэхээр төлөвлөж байгаа бол эхлээрэй. Мягмар гаригт эхэлж байгаа шинэ сар таны ажилд аз дагуулна. Лхагва гаригт өөр ямар салбарт хүч үзэж болох талаах нухацтай бодоорой. Пүрэв гаригт албан уулзалтуудаас татгалзах хэрэггүй. Харин Баасан, Бямбад найзуудтай уулзаж цагийг өнгөрөө. Амралтын өдрийг байгалийн сайханд өнгөрөөж сэтгэлээ сэргээ.
Жинлүүр. Сарын эхний өдөр танд шинэ мөрөөдөл бий болно. Энэ мөрөөдөл чинь биелээсэй гэж бодож байгаа бол мар шинэ ордод шилжиж байгаа Мягмар гаригт мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийгээрэй. Лхагва гаригт найзуудтай хамт олны арга хэмжээнд оролцоорой. Ямар нэг сургалтал бүртгүүлж, эсвэл олон нийтэд тустай ажил эрхлэмээр байгаа бол энэ долоо хоногт эхлээрэй. Пүрэв гаригт найзууд чинь таныг баярлуулах нь.
Охин. Даваа гаригт өөртөө таалагдсан бүхнийг хийгээрэй. Ямар нэг өөрчлөлт хийхээр зэхэж байгаа бол Мягмар гаригт эхлээрэй. Тамхиа хаях ч юм уу, турахаар шийдсэн бол, эсвэл олон нийтийн сүлжээнд зарцуулдаг цагаа богиносгоё гэж бодож байгаа бол эхлээрэй. Баасан гаригт та нэг нэгэнд сайхан харагдахыг хүсч гадаад үзэмждээ анхаарал хандуулах нь. Амралтын өдрөөр та их эрч хүчтэй байх нь. Гэхдээ ингэлээ гээд үр дүн муутай байх тул зүгээр л амарч ав.
Арслан. Даваа гаригт ямар ч хүнд ажлыг та түүртэлгүй хийж чадна. Дээд тушаалын хүмүүс чинь, эсвэл эцэг эх чинь таны зүтгэлийг үнэлэх болно. Хувийн амьдралдаа та гэнэтийн шийдвэр гаргаж магадгүй. Энэ долоо хоногт та гадаад үзэмждээ анхаарал хандуулж, гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Пүрэв гаригт та ямар нэг зүйл худалдан авч магадгүй. Бямба гаригт танд сайхан мэдээ дуулдах нь.
Мэлхий. Сэтгэл амраасан, дотоод сэтгэлийг нээсэн зүйлээр Даваа гаригт оролдоорой. Мягмар гаригт сэтгэл тавгүйтүүлсэн зүйл болж магадгүй. Тиймээс Мягмар гаригт чухал зүйлээр, тухайлбал, санхүүтэй холбоотой зүйлээр оролдсоны хэрэггүй. Харин Лхагва гаригт таны удаан хийсэн ажил ашгаа өгнө. Эсвэл зөв шийдвэр гаргана. Пүрэв гаригт танд хэн нэгэн гэнэтийн бэлэг барьж магадгүй. Бямба гаригт таныг олон хүнтэй арга хэмжээ хүлээж байна.
Ихэр. Шинэ гарч байгаа сард хуучин зүйлээсээ салаарай. Пүрэв гаригт таныг таатай уулзалт хүлээж байна. Энэ долоо хоногт гэрийн тавилгын байрлалаа өөрчлөөрэй. Амралтын өдрөөр болгоомжтой байхгүй бол хэн нэгэнд залилуулж магадгүй.
Үхэр. Шинэ сард гэрээ тохижуулах, өөрчлөх санаа төрнө. Ямар нэг шинэ зүйл эхлэхээр төлөвлөж байгаа бол Лхагва гаригийг сонгоорой. Пүрэв гаригийн орой гадагшаа гарч найзуудтай уулзаж, шинэ танилуудтай болоход гэмгүй.
Хонь. Даваа гаригт таныг гэнэтийн болзоо хүлээж байна. Болзоог үр дүнтэй болгохын тулд гадаад үзэмждээ анхаарахад гэмгүй. Энэ шинэ сард шинэ зүйлээр оролдох санаа төрнө. Гэнэт аялалд явмаар санагдвал гүйцэлдүүлээрэй. Лхагва гаригийн орой та сайхан амрах нь. Амралтын өдрүүдээр таныг мөнгө олох санаа зовоох нь. Учир нь, таныг хийхийг хүссэн зүйл мөнгө шаардана. Энэ шалтгааны улмаас та шинэ зүйлээр оролдож магадгүй.