
Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл энэ сарын 22-28-нд явагдана. Хамран сургах тойрог тогтоох тухай тушаалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Боловсролын газрын дарга баталсан билээ. Тодруулбал, оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авах юм.



