Өчигдөр МУГЖ Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр болсон билээ. Гэвч тэрээр төрсөн өдрийн баяраа нэг өдрөөр хойшлуулж өнөөдөр төрлөх Налайх хотынхоо хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Төрсөн өдрөөрөө өөрөө баярлахаас илүүтэй хүүхэд багачуудад баяр хөөр бэлэглэхийг зорьсон нь энэ аж. Налайх дүүргийн 10 шар хэмээн байрнуудын дунд орших тоглоомын талбайд хүүхэд насаа үдсэн гавъяат маань яг одоо багын дурсамжит тогломын талбайгаа тохижуулж байна. “Хүүхэд насны дурсамж” хэмээн нэрлэгдэж олон сайхан тоглоомоор баяжигдсан тус тоглоомын талбайн нээлт болсон байна.