Өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цаг орчмын үед Баян-Өлгий аймагт 50 тонн цемент ачсан ачааны машин осолдсон хэрэг гарчээ. Наадмын үеэр Баян-Өлгий аймагт орсон их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 300 гаруй айл усанд автсан билээ. Тус иргэд шинээр байшин барих шаардлагатай 50 тонн цементийг ачиж явсан Камаз маркийн ачааны автомашин онхолдсон байна.Машин уруу замаар доошлохдоо жолоодлогоо алдаж, замд байсан айлын байшинг мөргөжээ. Ослын улмаас хэдэн хүн амиа алдсан нь одоогоор яг тодорхойгүй байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 10 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар эргэн мэдээллэх болно.
50 тонн цемент ачсан машин осолдож, 10 хүн амиа алджээ
2016-08-02 08:21:00