8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын фракцууд хэнийг даргаараа сонгох вэ

2016-08-02 09:01:34

АН дотроос намын дарга цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх чансаатай чадалтай эрхэм хэн байх бол. АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байгаа. Харин  ҮЗХ энэ сарын 5 буюу энэ баасан гаригт хуралдахаар болсон байна. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Одоогоор намын даргад хэн хүч үзэх, бүлэг фракц хэнийг дэмжих  талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ. Тав дахь өдөр болох ҮЗХ-аар намын даргаа тодруулж, 12 сард болох  Их хурлаараа намын даргаа батламжлах учиртай. Намын дарга болсон эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн хүч үзнэ. Одоогоор тус намаас Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, МоАН Лу.Болд, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, Алтангадас фракц Я.Санжмятавыг, Шонхорчууд С.Эрдэнийг сойх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл байна. С.Эрдэнийг намын дарга болгох тухай мэдээлэл өмнөх ҮЗХ дээр ч мөн яригдсан асуудал. Өнгөрсөн долдугаар сард болсон АН-ын ҮЗХ-ын хурлын үеэр нэгэн сонирхол татахаар зураг олон нийтэд дэлгэгдсэн. 

Тус хуралдаанаар АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч тус хуралдаан цуцлагдаад байсан. Энэ үеэр   нийтлэлч  Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудсан. Тэрээр  хэлэхдээ "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" хэмээн хэлсэн. Энэ үйл явдалын гэрчилсэн дээрх зураг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Дээрх нэр дэвшсэн гэх эрхэмүүдээс харахад сайн нэгэн байхад саар нэгэн ч бас байна. “Шонхор” болон МоАХ-ныхон С.Эрдэнийг намын дарга болохоор зүтгүүлэх магадлал өндөр. хэрвээ С.Эрдэнэ намын дарга боллоо гэхэд  Ардчилсан намын зодоон улам ширүүсэж, АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Тус намын дарга хэн болох вэ гэдгээс АН-ын хувь заяа, Ерөнхийлөгчийн сонгуулийн зураглал харагдах учиртай. Нөгөө талаас АН-ын даргад нэр, гар цэвэр, хийсэн бүтээсэн зүйлтэй,ариун мөртэй эрхэм байх учиртай. АН-ын дарга боллоо гэхэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахгүй хийсэн зүйлээрээ ард түмнээс оноо авах нэгэн байх ёстой. Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Нэг ардчилал”, “МоАН”, “МҮДН”, “Кроун” гээд амбиц ихтэй олон фракциуд хэнийг сойх, хэн нь  АН-ын дарга болохоос эхлээд дараа дараагийн зүйл тодорхой болж ирнэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DORJ
UULEE ZUGEER SH DEE
2016/08/05 103.229.120.181
Erdenebileg
Huduugiin irged Altanhuygiin zasgiin gazariig unagasan humuust ih durguitsej tanai namiig tseverlej ugnuu l geed baisan Batzandangaas busdiig tseverelsen shuu.Amarjargal,Bat uul nar hereggui dee.
2016/08/03 202.21.106.169
Erdenebileg
Altanhuygaaraa tavih heregtea.Muusain urvagchid hereggui shuu.Urvagchid hergeer Altanhuygiig unagaj Namiig ali ch ugui bolgoson.Namiig songuuld ylagduulsan,odoo boloo yum bish uu.
2016/08/03 202.21.106.169
марлаа
Батүүл Нийслэлээс их мөнгө угаасан, офшор данстай. Ийм хүн намын нэр гутаана
2016/08/03 182.160.3.14
Zochin
Ali neg fraktsi ntr-d orood baidaggui haritsangui bie daasan baidaltai gishuudeea songoh heregtei. Lu.Bold, amarjargal 2-n ali neg n dr
2016/08/03 139.5.218.88
ZOCHIN
ALTANHUYAGAA TABIACHEE
2016/08/03 122.201.31.40
ЗОЧИН
Бат үүл шиг балай новш огт хэрэггүй. Элбэгдоржтой нийлж яах л бол. Эрдэнэбат голч, нуруутай хүн дээ
2016/08/03 122.201.31.61
Irgen
Noyon nuruutai uls turchiig olj tavih heregtei. Umnugoviin Ts.Bayarsaihan taarna.
2016/08/02 85.178.206.39
зочин
С.Эрдэнэ дэмий Э.Батүүл нь дээрдээ
2016/08/02 103.242.47.66
zochin
End nuguu muu nert Z.Enhboldiin zurgag alga huurhiidoo uee unguroojdee.Nugoo hural deer ug taslaad daidag sur dyar ch alga
2016/08/02 103.229.120.229
zochin
Нэр цэвэр, дов жалганы бус, харьцангуй залуу, өндөр боловсролтой хүнийг олох нь зөв.Байж л байгаа.Хууччуулаас сонговол хэрүүл тэмцэл улам гаарч дампуурна. Эсвэл М.Саакашвилиг хөлсөл...
2016/08/02 139.5.217.219
Ванга
Bas nuguu ulig bolson neruud l bn daa
2016/08/02 27.123.214.113
Zochin
Batsuuri, Gantumur, Batchimeg
2016/08/02 202.9.41.65
зочин
БатҮүлийг намын даргаар тавих нь маш зөв
2016/08/02 103.9.90.130
Bi
R.Amarjargalyg demjij bna
2016/08/02 202.9.41.121
Zochin
Batuul bish shuu elbegdorjtoi niilj namiig samarsan omhii novsh
2016/08/02 59.153.115.211
bbbbb
AN ene uhel hanhalsan oorosdiig ni oorosdoor ni aldag frakts gdeg yumnaasa salmaar yum fraktstai bga tsagt an hezeech oligtoi tur barij chadahgui
2016/08/02 59.153.112.128
зочин
Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурийг тавих хэрэгтэй.
2016/08/02 202.179.10.90