Рио де Жанейро хотноо олимп болох гэж байгаа энэ өдрүүдэд усны бохирдлын түвшин санаа зовоож байна. Ассошитэд пресс агентлагийн захиалгаар Рио де Жанейро хотын усанд нь жил дөрвөн сарын судалгаа хийжээ. Энэхүү судалгааны дүн нь хүний болгоомжгүй үйлдлээс болж усны вирус, бактерийн хэмжээ өндөр түвшинд буюу 90 хувийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарсан байна. Олимп үзэх мөн үүнээс гадна томоохон наран шарлагын газруудад ирж байгаа жуулчдын нүүрний арьсанд хортойгоор нөлөөлнө гэжээ. Тиймээс Риогийн тамирчдыг хариуцсан мэргэжилтэн ганц л юмыг анхааруулж байгаа юм байна. Энэ нь “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулга аж.
Риод очсон тамирчдад “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулга өгчээ
2016-08-02 09:19:48