8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв цэвэрлэх байгууламжид 72 цагийн зогсолт хийнэ

2016-08-02 12:37:33

 Ус сувгийн удирдах  газраас Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, засвар  шинэчлэлтийн ажлыг хийж байна. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг. Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд  лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчлэн, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэн, ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн  ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан байна. Хотын Ерөнхий менежер  Төв цэвэрлэх байгууламжид  72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсаныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган  засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл