8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгчээ

2016-08-02 15:43:56

Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгөөд байгаа билээ. Тэрбээр АТГ-т нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй байгаа бөгөөд улс төрийн том хэрэг дээр ажиллах өмгөөлөгч олдохгүй байна хэмээн тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт АТГ-аас өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.

Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны зүгээс иргэн Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлтэй 4 өмгөөлөгч байгааг илэрхийлсэн байна. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Одоо наад хүнээрээ оролдохоо болиод илүү том хулгайч нарыг шалгаачээ
2016/08/03 27.123.214.108
зочин
Наад 4 өмгөөлөгч чинь Элбэгдоржийн гар хөл шүү. өмгөөлүүлэх зөвшөөрөл бүү өгөөрэй
2016/08/02 122.201.31.61