8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-08-03 08:39:10

Төвийн аймгийн нутгийн зүүн хэсэг, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 37-42 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө халж 37-39 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 22-27 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө  21-23 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бузар ман гишуун Байна би гарсан !
Уул бууд ман 60 тэрбумаа яаасан лувирчин ман хэзээч ман хол явахгуй хулгаач тор самарсан дампуу ман лалар нам даа жинхэн бузар лувирчид уул бууд хулгаачуудаа!!!!!!!
2016/08/03 103.10.22.29
Халуун бна
Нялхас хөгшид их хэцүү бна эрвээхэй нь нэмэгдээд ЭМЯ,НХЯ, онцгой байдал цаг уурын газар нь нийлээд арга хэмжээ авахгүй юм бх даа, үүл буудаж бороо оруулвал эрвээхэй халуун 2 арай л өөр болох болов уу
2016/08/03 122.201.31.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment