8o
Улаанбаатар хот
mobile menu

Олз ашиг хайгчдын ерөнхий газарт хатуухан сануулга хэрэгтэй байна

2016-08-03 09:33:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж албан өрөөнд нь нэгжлэг хийж, түүнтэй хамт Л.Билэгдэмбэрэл нарыг цагдан хориод байна. ОБЕГ-ын онцгой дарга нар ямар хэргийн улмаас шалгагдаж эхлэв. ОБЕГ-ын удирдлагуудыг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэх хэргээр шалгаж байгаа юм байна. 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд Төв, орон нутгийн Онцгой байдлын ангид долоон тэр бум орчим төгрөгийн автомашин, багаж, техник хэрэгслийн хамт хүлээлгэж өгөх арга хэмжээ болж байсан. Тухайн Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар очиж тууз хайчлан сүр дуулиантай хүлээлгэж өгсөн. Гэтэл үнэн хэрэгтээ анги байгууллагад данслагдсан нэг бүрийн үнэ нь 69.800.000 мянган төгрөгний үнэтэй аж.
Харин АТГ-ынхан энэ асуудалд ОБЕГ-ын 2-3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Дөнгөж шалгаж эхэлж байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй. Магадгүй нууцтай холбоотой хэрэг ч болж болзошгүй” гэсэн мэдээлэл өгсөн байна. 


ОБЕГ-ын үе үеийн дарга нартай холбоотой авилга хээл хахуулын хэрэг тасардаггүй. Үүнээс өмнөОнцгой байдлын ерөнхий газрын дарга асан  Т.Дуламдоржийн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн талаар мэдээлэл мөн л гарч байсан. Тэрээр “Нарны жим” кино хийх нэрээр төсвөөс мөнгө аваад зогсохгүй доод нэгжийнхээ хурган дарга нараас 170 орчим сая төгрөг татсан талаар мэдээлэл ч гарч байсан. Түүний аавын дүү Тогоонням ОБЕГ-т тендер хариуцан ажилладаг бөгөөд  төсвөөс мөнгө завшиж, тендер будилуулсан хэргээр Ганц худагт хоригдож байсан түүхтэй. Нэгэн хэсэг идсэн уусан нэртэй нэр бохир болсон Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан  Т.Дуламдорж өнөөдөр Батлан хамгаалах яамны дэд сайд болохоор зэхэж байгаа. Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн, хуульч мэргэжилтэй нэгэн. 


Эдгээр дарга нараас нь болж нэг хэсэг Онцгой байдлын ерөнхий газрыг Олз ашиг хайгчдын ерөнхий газар хэмээн нэрийдэж байлаа. Одоо ч ингэж нэрлэж болно. Өмнө нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байсан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа завшсан хэргээр шүүхээс ял сонсож байсан. Олз ашиг хайгчдын ерөнхий газрын авилга хээл хахуулын хэрэг дуусахгүй нь. Үнэн хэрэгтээ дарга нар нь татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшдаг ОБЕГ-т хатуухан сануулга хэрэгтэй, Ерөнхий сайд аа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Томилгоо хэтэрч мөнгөтэй болгон тийшээ тэмүүлж байна.Энхболд нийслэлийг дампууруулсан.Одоо төрийг дампууруулахна дээ янз нь.
2016/08/03 182.160.40.10
www
Ганц худагт хоригдож байсан түүхтэй. Нэгэн хэсэг идсэн уусан нэртэй нэр бохир болсон Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан Т.Дуламдорж өнөөдөр Батлан хамгаалах яамны дэд сайд болохоор зэхэж байгаа
2016/08/03 124.158.78.108
www
Түүний аавын дүү Тогоонням ОБЕГ-т тендер хариуцан ажилладаг бөгөөд төсвөөс мөнгө завшиж, тендер будилуулсан хэргээр Ганц худагт хоригдож байсан түүхтэй. Нэгэн хэсэг идсэн уусан нэртэй нэр бохир болсо
2016/08/03 124.158.78.108
www
Үүнээс өмнөОнцгой байдлын ерөнхий газрын дарга асан Т.Дуламдоржийн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн талаар мэдээлэл мөн л гарч байсан. Тэрээр “Нарны жим” кино хийх нэрээр төсвөөс мөнгө аваад зогсох
2016/08/03 124.158.78.108
зочин
Тийм ш дээ ОБЕГ-ын дарга нар гэж дандаа л идэж уусан амьтад байх юм,гэтэл муусайн аврагчид нь гар мухар аюулын өөдөөс тангараг өргөсөн тулдаа л явж байх юм даа
2016/08/03 203.91.117.8
ЗОЧИН
Төр нь төрийн албан хаагчдад аа арга хэмжээ авч чаддаггүй ийм ч төр байх ч гэж дээ чааваас даа ийм төрийн албатай төр яаж өөдлөх вэ ойлгомжтой шүү дээ ард түмэн ядуурлаа л гэнэ төр нь хөрөнгийг нь инг
2016/08/03 202.9.40.217