8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-08-03 09:38:01

Хонь

Элдэв янзын захиа сэлт ирвэл хүндээр бүү тусгаж ав, эхлээд учрыг олох шаардлагатай. Хэргийн эзнийг олбол ярилцаж шийдэлд хүрч чадна. Гэхдээ хуйвалдаанд хутгалдахаас зайлсхий. Та хүнд амархан итгэдэг учраас болгоомжил. Йогийн дасгал, бясалгал хийх н сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Бие бялдраа хөгжүүлэхийг хүсвэл гүйлтээр хичээллээд үзээрэй.

Үхэр

Өөрийн гол зорилгодоо бүх анхаарлаа хандуул. Хамт олны итгэл үнэмшил нэгдмэл байдал нь танд эрч хүч авчирна. Та түгээмэл сонирхолтой тул бусадтай амархан дасан зохицно. Үхрийн ордны хүмүүс магадгүй илүү бодитой байх хэрэгтэй. Ганц бие үхрийн ордныхонд ер бусын эсвэл өөр хэн нэгэнтэй танилцах боломж гарч ирэх бөгөөд уярмаар хамтрагчтай болно.

Ихэр

Таны зан ааш өнөөдөр яг л далайн түрлэг мэт тогтворгүй байх бололтой. Хэрвээ та эртнээс ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсдэг байсан бол яагаад яг одоо эхэлж болохгүй гэж. Энэ нь тийм ч үнэтэй биш бөгөөд сэтгэл хангалуун байх болно. Та өнөөдөр олон зүйл дурсан санах бөгөөд олон сонирхолтой зүйл олж мэднэ таньд ямар нэг шинэ санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж хэвш. Өөрөө анхаарал халамж тавьж, таныг хуурахыг оролдож буй хүмүүсээс хол бай.

Мэлхий

Буд гараг шинэ чармайлт гаргахад хүргэнэ. Мэлхийн ордныхон овсгоотой хүмүүс байдаг тул бусад хүмүүс таниас жишээ авч болох юм. Санхүүгийн хэлэлцээр ч юм уу ялангуяа мөнгөтэй холбоотой маргаан хийхэд тохиромжтой өдөр. Та өөрөө өөрийнхөө санхүүгийн тогтвортой байдлыг хариуцаж байгаа гэдгээ мэдрэх нь танд сэтгэлийн тайтгарал авчирна. Хэрэв та аялалаар явах, суралцах эсвэл өөрийн хийж бүтээснээ хэвлэн нийтлүүлэхийг хүсч байгаа бол өнөөдрөөс эхэлбэл тун сайн.

Арслан

Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үедээ бүх бичиг баримтаа дахин нягталж үзэхийг анхааруулж байна. Мөн банкны дэвтэр, хуулгаа ч хараарай. Томоохон албан байгууллага хүртэл зохих зардлын хэмжээнээсээ хэтрэх тохиолдол гардгийг сануулъя. Харин та асуудлыг зөв тийш нь залруулж чадвал эргэлзээ, санаа зовнилийг үгүй хийх болно. Үүд хаалгаа сайтар түгжээрэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хамгаалалын систем байрлуулахыг зөвлөж байна.

Охин

Өөрийн хүч чадал, цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахаас сэргийл. Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлж буй нөлөө таныг нэлээд тогтворгүй болгоно. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бодоогүйн алмаас таны бүтээлч байдал эрс буурна. Бодит байдлыг шударгаар үнэлэн, зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээ. Таны харилцаа холбоо мухардалд орно. Тиймээс хувийн болон ажил төрлийн харилцаандаа бодлоготой хандахыг сануулж байна.

Жинлүүр

Өглөө өөрөөрөө байж анхаарлаа нэг зүйлд төвлөрүүл. Эрч хүч сул байгаа тул нөхөхийн тулд кофе ууж, хөнгөн дасгал хийж, самар байцаа, витаминлаг нүүрс усаар дүүрэн хүнс хэрэглэснээр бие тань хөнгөн шингэн байх болно. Та ажлаа өөрөө хийхийг хүсэх нь зөв зам юм. Гараг эрхсийн энерги нь ажил хийх эрмэлзэл төрүүлнэ. Онцын шаардлагагүй бол илүү цагаар ажиллах хэрэггүй. Өөрийгөө анхаар ч ажлаа эрт дуусган, бусад зүйлсээ хий.

Хилэнц

Өдөр тутмын ажил төрөлд саад бартаа гарч ирэх тусам стресстэх магадлалтай. Гэр бүлтэй тань холбоотой асуудлууд таны тэвчээр хатуужлыг шалгана. Бизнес, мэргэжлийн төсөл төлөвлөгөөгөө болгоомжтой зохицуул, үгүй бол холион бантан гарч мэдэхээр байна. Буд гараг ажил мэргэжлийг тань илтгэдэг арслангийн орд руу ухарсаар байгаа тул ямар нэгэн аз туршсан хэрэг хийсний хэрэггүй.

Нум

Ялангуяа эмэгтэй нумуудад илүү тааламжтай өдөр болох нь. Та хүсвэл өөрийгөө анхаарлын төвд байлгаж, ихэмсэг байж, бусдыг өөртөө магтаал сайшаалын үг хэлэхэд хүргэж чадна. Энэ бүхэн таньд хурууны үзүүрээр дөнгөчих хялбар зүйл байх бололтой. эрэгтэй нумууд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйл хожих магадлалтай байна.

Матар

Өнөөдөр та эргэн тойрондоо байгаа энергийг мэдрэх хэрэгтэй. Танд хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлэн хэлэхэд хэцүү байх болно. Ямарч асуудлыг та урьдчилан мэдсэн бол хүмүүс юу гэх гэж байгаа нь хамаагүй ямарч аргаар болов бусдад зөв ойлгуул. Ихэнх залуус хөрөнгийн зах зээл болон сургалтын зээл сонирхож мөн урлагийн чиглэлээр суралцана. Энэ амьдралд өөрийгөө таниулахын тулд мэргэжлийн илтгэл сонсох хэрэгтэй

Хумх

Лхагва гараг. Бизнесийн түншүүдийн хооронд төсвөө хэтрүүлсэнтэй холбоотой санхүүгийн асуудал үүсч магадгүй. Биеэ өмөөрөлгүй асуудлыг шийдэхийг хичээ. Хоёр биеэ буруутгахын оронд санхүүгийн шинжтэй уулзах нь дээр. Өөртөө итгэх итгэл буурах нь амьдралд байдаг зүйл. Үдэш дэлхийн оргилд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Хайр болон романтик байдалд умбаж оройг өнгөрөө. Өөрийгөө сэтгэл хөдлөм гэдгийг ойлгосон ганц бие хумхууд тийм ч удаан ганцаараа явахгүй.

Загас

Лхагва гараг. Од эрхэс завгүй өдөр ирж байгааг илтгэж байна. Ажил дээрээ буруу цахим хаяг ашиглах нь таны нэр хүнд, эд хөрөнгөнд муугаар нөлөөлж болзошгүй. Загасны ордны хүмүүсийн санхүү өсөх болно. Шагнал, ивээн тэтгэгчийн гэрээ хэлэлцээр эсвэл ажлаасаа гадуур хийдэг бизнес тань бодож байснаас илүү ашиг авчирах бөгөөд мөнгөө тэнцвэржүүлэх чухал ач холбогдлыг танд өгнө. Өнөөдөр таны хайртай хүн, гэр бүлдээ хандах сэтгэл хөдлөлийг тань өсгөх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл