8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно

2016-08-03 09:52:57

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайд нарын асуудлыг өчигдөр хэлэлцсэн билээ.   Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаараа дэд сайдуудаа албан тушаалд нь томилох юм байна.Харин дэд сайд нараа томилсоны дараа агентлагуудын дарга нарыг томилох сунгаа эхлэх юм байна. 

1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/

2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/

5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/

7. Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/

8. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

9. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/

11. ХХААХҮЯ Т.Аубакир

12. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрсийг эцсийн байдлаар тодрууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл