8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАРИАЛАНГИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН БАНКААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2016-04-12 15:00:00

Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, газар  тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны  банкуудаар дамжуулан олгохоор болсон.

Хөгжлийн банкнаас эхний ээлжинд энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэж, Төрийн банк болон бусад арилжааны банкаар дамжуулан олгохоор боллоо. “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээг ХХААЯамнаас Төрийн банк, ХААН банк, Голомт банктай байгууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл