8o
Улаанбаатар хот
mobile menu

11.9 САЯ ТӨЛ ХҮЛЭЭН АВААД БАЙНА

2016-04-22 09:00:00

    ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна.  Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна.

Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс: тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149.220), Увс (147.994), Архангай (101.630),  Завхан (93.559), Баянхонгор(87.100)  аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байгаа ч малын зүй хорогдлоос бусад хохирол гарсан мэдээ одоогоор ОБЕГ болон яамны Шуурхай штабт ирээгүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment