8o
Улаанбаатар хот
mobile menu

МАЛЧИД 2 БАНКНААС 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ БОЛНО

2016-04-27 08:00:00

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон буурууллаа. Өнөөдөр уг ажлын хүрээнд “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт ХХАА-н сайд Р.Бурмаа, ХААН Банкны удирлагууд гарын үсэг зурлаа.

 

            Ингэснээр Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Мал аж ахуй эрчимтэй хөгжих санхүүгийн нэгээхэн хөшүүрэг нь малчдад олгох зээл байсаар ирсэн. Тиймээс “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад бага хүүтэй зээл олгох ажлыг эрчимжүүлэн “Төрийн банк”-аар олгож эхлээд байсан. Төрийн банк зээлийн хүүгээ 10 хувь болгож буулгаснаас хойш 13 мянга 416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээл авахаар ханджээ. Хүсэлт ирсэн нийт малчдаас 12 мянга 981 малчинд 49 тэрбум 410.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна. Өнөөдрөөс малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгал сайн дураараа төлдөг, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан малчин бүр Төрийн банк, Хаан банк гэсэн хоёр банкнаас 10 хувийн хүүтэй зээл авч болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл