8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛСЫН ҮРИЙН НӨӨЦӨӨС 5 МЯНГАН ТОНН БУУДАЙН ҮР ГАРГАХААР БОЛЛОО

2016-05-03 08:00:00

    Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.

Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаагаас 35.5 мянган тонныг дотооддоо бүрдүүлсэн байна. Үүнд улсын нөөцийн салбарт байгаа үр багтаж байгаа юм. Өнгөрсөн онд цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

 Тиймээс тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2 мянган тонн үрийг оруулахаар болжээ. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай гэрээ байгуулсан 2 аж ахуй нэгж, нийт 6 мянган тонн үрийг оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 2 мянган тонн үрийг оруулж иржээ.

Иймд ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг бүрдүүлэхээр болжээ. Уг асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаагийн өргөн мэдүүлснээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Буудайн үрийг тодорхой нөхцөлтэйгээр олгох бөгөөд борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл