8o
Улаанбаатар хот
mobile menu

ХАВРЫН ТАРИАЛАЛТАД НЭМЖ 5200 ТОНН ҮРИЙН УЛААНБУУДАЙГ ГАРГАХААР БОЛЛОО

2016-05-06 08:00:00

Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.

Өнгөрсөн онд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

Тиймээс ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа улаанбуудайн үрийг тариаланчдад олгох асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаа өргөн мэдүүлснээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Шадар сайдын тушаал гарч улсын нөөцөд хадгалагдаж буй стандартын шаардлага хангасан нийт 5200 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд олгохоор боллоо. Үрийн улаанбуудайн нэг тонныг бэлнээр 800 мянган төгрөгөөр тооцож, тариаланчдад олгох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment