Өнөөдөр Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж, говь талын нутгаар аагим халуун байхыг анхааруулж байна.
2016 оны 08 дугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар сэрүүсч 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 35-40 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсч 29-31 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.