8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гологдсон” дэд сайд нарын хэн нь хэн бэ

2016-08-04 09:14:00

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар  арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Тодруулбал:

- Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

- Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

- Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/

- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /

- Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/

- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

- Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/

- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

- Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/

- Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ нарыг томилж гурван дэд сайдыг томилолгүй үлдээлээ. 

Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир,

Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарыг томилсонгүй үлдээлээ. Одоогоор ямар шалтгааны улмаас томилоогүй үлдсэн нь тодорхойгүй байна. Дэд сайдад нэр дэвшигчид ашиг сонирхолын зөрчилтэй байсан уу эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байсан уу гэдгээс шалтгаалаад дэд сайдын сунгаа дахин явах нь тодорхой болно.Харин одоогийн байдлаар гологдсон гэж хэлэгдээд байгаа  дэд сайд нарын хэн нь хэн бэ гэдэг мэдээлэл хүргэх гэж байна. 

 Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшсэн  Г.Тэнгэр

Энэ эрхэм 2005  оноос улстөрд хөл тавьсан юм.  МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагаар дамжин   МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны даргаар томилогдсон.  МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар 2009 оноос ажиллаж байгаа.   Г.Тэнгэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн фракцийнх  гэлцдэг.  Тэрбээр  төрийн албан зүтгэсэн туршлагаар маруухан нэгэн. 2012 онд УИХ-д нэр дэвшээд ялагдаж байсан. 


Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр

Түүний хувьд Хэнтийн нутгийн хүү. Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны даргаар ажиллаж байсан. Түүнийг хэний хүн болох МАН-д хэзээнээс хүчин зүтгэсэн талаа мэдээлэл тодорхойгүй байна. 

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад  Т.Аубакир

Тэрбээр Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байсан нэгэн.  Түүний аав Монгол Улсын гавьяат механикжуулагч.  Түүний талаар цахим ертөнцөд  “ МАН-ын даргын үүдэнд салаавч үзүүлсэн” тухай мэдээлэл гарсан байна.  Түүнийг тариалангийн компанитай ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн үрийн буудайны хэргээр шалгагдаж байсан гэсэн мэдээлэл ч байна. 

 

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цогоо
Дарваан цогоо мэт нь болоод Батбаяр Тэнгэр шиг мэрэгжил мэдлэгтэй хүн гологддог засаг болжээ элдэв муу нэргүй хүмүүсээ голдогмөнгөтэй тэгээд хэн их дарвагнасан нь ялдаг болжж
2016/08/04 27.123.214.103