Үндэсний авиа компаниудын нэг “ Хүннү Эйр” өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Бугат /Baotou/ - Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хот нь 2,7 сая хүн амтай, Бээжин болон бусад томоохон хотуудтай агаарын болон тээврийн сүлжээгээр холбогдсон том хот. Тус хотоос манай улсыг зорих зорчигч урсгал их байдаг учир “Хүннү эйр” ХХК нь олон улсын нислэгээ ийнхүү нэгээр нэмэгдүүлж байна. “Хүннү эйр”-ийн агаарын хөлөг Бугат нисэх буудалд өнөөдөр 09:45 цагт газардаж улмаар Бугат-Улаанбаатар чиглэлийн нислэгтээ суудал дүүрэн зорчигчтэй иржээ. Бугат хот нь Өвөр Монголын Өөртөө засах орны хамгийн томд тооцогдох Шиншэнийн Эдийн засаг Технологийн хөгжлийн төв юм. Баян Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том ховор, үнэт металлын орд гэж тооцогддог билээ.
Бугат нь Зүүн зүгт Бээжин, Баруун зүгт Ланзоутай төмөр замаар хологдож Бээжин, Шанхай, Тайюуан зэрэг томоохон хотууд руу тогмтол шууд нислэгтэй байдаг бөгөөд хурдны замаар Хөх хоттой холбогдсон эдийн засаг, аж үйлдвэрлэлийн төв юм.