Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр буюу Шархадны эцэс дээр масктай залуус хутга тулгаад бичиг баримт, 180,000 төгрөгтэй бор хэтэвчийг дээрэмдээд зугтаалаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээлэлийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгахад хуурамч дуудлага болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харъяат 25 настай эрэгтэй таксины мөнгөгүй тул цагдаагаар гэртээ хүргүүлэх зорилготой ийн мэдээлэл өгсөн байна.
Таксины мөнгөгүйгээс цагдаад хуурамч дуудлага өгчээ
2016-08-04 09:56:43