8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд, явган зорчигч хоёр өртсөн байна

2016-08-04 10:28:48

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 263 дуудлага иржээ. Үүнээс 184 нь зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл найм бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд, явган зорчигч хоёр өртсөн байна. СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт T.Prius маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. СХД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө хоёрдугаар байрны урд замд Samsung SM5 маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Иймээс иргэдийг гарч болзошгүй зам тээврийн ослоос сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дандаа автомашины жолооч мөргөжээ гэх мэтээр буруу ойлгоц төрүүлэхээр бичих юм.Жишээ нь Иргэн Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинд мөргүүлж гэмтжээ гэж бичих нь зөв бишүү.Согтуу хүн
2016/08/05 182.160.38.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment