8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлажээ

2016-08-04 11:21:22

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: 

1. СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт T.Prius маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.

2. СХД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 2-р байрны урд замд Samsung SM5 маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment