Өчигдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг Баянголын ам гэдэг газарт орших "...." ХХК-ний уурхайн каръер дотор тус аймгийн Баянчандмань сумын харьяат 29 настай Ш, Хөвсгөл аймаг Мөрөн сумын харьяат 28 настай П нар хууль бус аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.