8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, бусад асуудлаар үүрэг өглөө

2016-08-04 12:47:42

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон  Монголбанкны ерөнхийлөгчийн  мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн. 

 Хүүхдийн мөнгөний тухай:

-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн  эх үүсвэрийг  судлах, 2016 оны  улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Сангийн сайдад даалгалаа.

Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:

-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.  

Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:

-Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг  Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huvtsaani mongoo avmaar bnaa.yasan be
2016/08/05 122.201.21.253
Анхаар
даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. https://www.orca.mn/home/product/139
2016/08/04 202.9.41.220
Анхаар
Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч
2016/08/04 202.9.41.220
ЗОЧИН
БАДАРЧИН БАЯРЛАХ БОЛООГҮЙ САНГИЙН САЙД ЧОЙЖИЛСҮРЭНГИЙНОЛОН БАРИЛГЫГ НЭН ЯАРАЛТТАЙ ЗАРУУЛЖ ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОДЛОГО ЯВАА ИЙМД МКВ ҮНЭЭР НЬ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ЯРЬЛЦАХ ХЭРЭГТЭЙ
2016/08/04 202.131.225.2
Ariunaa
Bayarlalaa, tsaashid hurdan shiideed uguurei. Huleesen humuus ih bnoo
2016/08/04 202.70.43.134
zochin
tatvaraa tsag hugatsaandaa tolood yavdag gazruudiig hyanalt shalgaltaar daramtlahgui bval sainsan. uneheer bnga aldagdaltai ajillaad ulsad um tulduggui murtluu bayajsan garuudiig sain shalgah he
2016/08/04 202.179.23.131