Өнгөрсөн шөнө "Босоо Хөх Монгол" ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Чойпүрэвийг ганцаар байхад хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монгол иргэн Чинба гэгч этгээдүүд зодож танхайрчээ. Тодруулбал тэд хохирогч Д.Чойпүрэвийг 10 орчим Монгол залуусыг хөлслөн зодуулж, хөлийг нь 2 удаа, мөн 3 хавиргыг нь хугалж, тархийг нь гэмтээж улмаар намагт живүүлэн тамалсан байна. Хохирогчийн гэмтлийн зэргийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Д.Чойпүрэвийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
.