Булган аймгийн Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Цагдаагийн алба хаагч нар энэ сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ сумын 2-р багийн нутаг Тариахтай гол гэх газар айлын үхрийг хулгайлан бэлчээрт махалж байсан хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь барьсан байна. Хэргийг Сэлэнгэ сумын харьяат Ш, Л нар үйлдсэн бөгөөд тэднийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Үхэр хулгайлан нядалж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ
2015-12-08 10:40:00