8o
Улаанбаатар хот
mobile menu

Даншиг наадмаар юу юу үзэж сонирхож болох вэ

2016-08-05 09:51:53

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадам өнөөдөр Хүрээ жахар цамын хурлаар эхэллээ. Даншиг наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш хүй долоо худагт Даншиг наадмын нээлтийн ажиллагаа болно.

Дараа нь Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга Хүй долоо худаг дахь цамын талбайд болно. Мөн төрийн их туг болж байсан 1924 онд анхлан МАН-ын анхдугаар хурлаар баталсан соёмбот тугийг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах, лам нарын тэмцээн болох ажээ.

“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

08 дугаар сарын 05-ны өдөр, Баасан гараг

09:00-18:00, 21.00- 07.00  Хүрээ жахар цамын хурал хурна.

                                       Дотоод цам харайна.Гандантэгчинлэн хийдэд

08 дугаар сарын 06-ны өдөр, Бямба гараг

09:00-20:00  Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

10:00-11:00  Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана.Хүй долоон худагт, цамын талбайд

11:00  “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

11:10-11:25  Соёмбот туг залах ёслол Хүй долоон худагт, цамын талбайд

11:25-11:35  Өндөр гэгээний дүрийг зална Хүй долоон худагт, цамын талбайд

11.35-11:45  Мандал өргөнө Хүй долоон худагт, цамын талбайд

11:45-13:00  Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

13:00-14:30  Хүчит бөхийн барилдааны нэгийн давааХүй долоон худагт, бөхийн талбайд

13:00-16:00  Үндэсний сурын харвааны эхэн өрөгХүй долоон худагт, Сурын талбайд

13:10-14:00  Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

14:00-15:00  Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

14:30-15:00  Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд

13:00-15:00  Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

15:00-16:30  Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

16:30-17:00  Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд

16:30-18:00  Үндэсний сурын харвааны дунд өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

17:00-18:00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:00-19:00  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

21:00-23:00  “Уул усны домог” 350 уран нугараачдын тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг

08:00-20:00  Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

08:00-08:30  Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

08:30-09:00  Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-15:00  Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-12:00  Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт 

10:00-13:00  Жороо морины уралдаан Хүй долоон худагт

12:00- 14:00  Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

15:00-16:00  Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

16:20-17:00   Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

17:00-17:20  Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд

17:20-18:00  Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:00-19:00  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт

19:00-19:30  Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

19:30-20:00  Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд

20:00-20:10   “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

20:10-21:00  Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hmm
Zunajingaa l naadaj nairlah yumaa manaihan, yasan ch ih mungutei ulsuud baidgiin.
2016/08/06 77.92.196.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment