8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-05 10:36:17

09.00-10.00 цагт

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газрын хашаанд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдана. УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

12.00 цагт

Монгол рок хөгжмийн үүсэл хөгжил, шинэ үеийн Моханик хамтлагийн тухай Америкийн "LIVE from UB" баримтат киног Монголд гаргаж байгаатай холбоотой Моханик хамтлаг, киноны нээлтийг зохион байгуулагчдаас MN-Мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.

13.30 цагт

ХХААХҮЯам болон Япон улсын Шизүока муж хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-ийн хүрээнд "Шизүока мужийн Гадаад худалдааны орчин" сэдэвт уулзалт семинар болно. ХХААХҮЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд эхэлнэ.

Хотуудын ногоон өсөлт, эрчим хүчний ногоон шийдлүүд сэдвээр болж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдөр форумын үндсэн хуралдаанууд болж, хотуудын дарга нар хамтарсан уриалга гаргана. Туушин зочид буудлын 5 давхарт.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment