УИХ-ын 6 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Д.Мурат нь сонгогчдод бэлэн мөнгө,бензин шатахуун, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын өрхүүдэд эрэгтэй хүний тоорцог малгай, эмэгтэй хүний алчуур болон бусад эд бараа тарааж, сонгуулийн сурталчилгааны явцад өрсөлдөгчөө гутаан доромжилж, хуурамч мэдээлэл тараасан гэсэн мэдээлэл сонгуулийн үеэр гарч байсан. Түүний энэ хууль бус үйлдэлүүдийг өрсөлдөгч болох МАН-аас нэр дэвшигч А.Тлейхан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.4, 70.5.16, 70.5.13-ыг ноцтой зөрчсөн гэж үзээд аймгийн хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байс ан.
Мөн үүнээс гадна Баян-Өлгий аймгийн “Эрчим” ХХК-ны захирлаар ажилладаг тэрээр 1 кв.м. талбайн дулааны үнийг хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгаас 2-4 дахин өндөр тогтоож, халаалтын зардлыг 2.4 дахин өсгөж төсвийн мөнгөөр баяжсан зэрэг ноцтой мэдээлэл гарч байсан. Харин сүүлийн үед Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат гишүүний эрхийг түдгэлзүүлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхээс түүнийг сонгуулын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан ч гэсэн давж заалдах шатны шүүхээр энэ асуудал үнэн эсэх нь тодорхой болох биз ээ.