8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн хүртээмж Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэнэ

2016-08-06 15:00:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам шаардлагатай зарим арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албаныханд өгөөд байгаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6, аймаг, нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно гэж тооцоолжээ. Өнгөрсөн жил “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж, 3000 хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар салбар яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм. Уг ажил энэ хичээлийн жилд ч мөн үргэлжилэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hahuuli 500 myngiig ugsun ch oruulj chadahgvi bnaa....
2016/08/16 122.201.19.99
zochin
yaj hvvhdee tsetserlegt oruulah we. Hahuuliig n ugchuud bhad hvrehgvi bn ahiad awii gd bh yumaa ymar hetsvvm beee...
2016/08/16 122.201.19.99
Unshigch
MAH -iinhan Mongol ulsiig jinhene zah zeeliin ediin zasgiin songodog utgaar ni hugjuuleh hergetei umnu ni hudlaa yamar ch huuli durem bhgui uil ajillagaa yavuulj uraldaj idej bayajsan bhaa
2016/08/16 202.126.91.218
зочин
цэцэрлэгийн талаар бодлого барих хэрэгтэй мэргэжлийн шинэ залуу хүн ажиллуулах шаардлагатай
2016/08/10 122.201.21.125
зочин
боловсролын яамыг бодлого барьдаг яам болгож ажилуулах шаардлагатай шүү
2016/08/10 122.201.21.125
Shar tokhoi
EEJ AAV NAR KHYYKHEDEE TSETSERELGT OGOKHDOO ZAAVAL KHEEL KHAKHUUL OGDOG BAIDALIIG ZOGSOOKH KHEREGTEI SHYY .
2016/08/07 85.207.18.54
бичээч
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/08/05 150.129.141.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment