БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Эрээн рүү явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатаж, дэлбэрсэн хэрэг гарчээ. Автобусанд 37 монгол иргэн явж байсан аж. Азаар хүн бэртэж гэмтэж, түлэгдсэн гэх мэдээлэл ирээгүй байгаа гэнэ.Харин иргэдийн авч явсан ачаа бараа, паспорт зэрэг эд зүйлс нь шатаж дуусчээ. Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа юм байна. Бүх хүн бууж амжсаны дараа автобус дэлбэрчээ.
Монголчуудын автобус шатаж, дэлбэрчээ
2016-08-05 12:51:00