8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр:Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй

2016-08-05 15:55:57

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын албан хаагчид өрөөнд нь саатуулж байцаалт авч байна хэмээн нэлээд дуулиан дэгдээлээ. Түүнийг эмчид үзүүлсэний дараагаар баривчлана гэсэн мэдээлэл нэлээд гарлаа. Харин АТГ-ынхан байцаалт аваад өнгөрлөө. Байцаалт өгсөний дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд  мэдээлэл хийв.

 Тэрбээр "Намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн.  Хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо ярьж байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй байх.Энхбаяр байнга хуулиа зөрчиж ,хутган үймүүлдэг.Солонгосын иргэн болх гээд бужигнуулаад байсан шүү.
2016/08/07 139.5.217.195
Цээгий
Энэ хүнийг заавал баривчилж шоронд хийж байж санаа нь түр амардаг, бас дуугүй болгож байж хэрэг нь бүтэх хэсэг бүлэг хүмүүс байна аа. Одоо болимоор юм. Тайван байлгаач дээ. Элбэгдорж оо. Чи өнөөдөр ин
2016/08/06 103.57.94.197
Zochin
Ami nasand hureh geed bg ymuu haashaa ym be! Zogsoomor ymaa.
2016/08/06 94.226.182.154
Цээгий
Энэ хvнийг алж байж санаа амрах юм байнал даа тэр хvнээс илуу идсэн эрхтэн дархтан бгаа л бх дав
2016/08/06 139.5.219.19
tseren
Odoo ene huniig taivan orhi bolimoor yum zavaarsan boliooch
2016/08/05 122.201.22.201
зочин
Тийм их юмны нууцыг мэдэж тэдгээр нууцын эзэд нь далд оруулах гээд байгаа юм уу бүү мэд олигтойхон ерөнхийлөгч байсан бол ийм юм болохгүй л байсан байх улс орондоо улс төр гэдэг юм аа цэвэрлээсэй.
2016/08/05 202.9.40.217
хмм
Энэ будлианы эзэн огт хамааралгүй өөр хэргүүдтэй барьцаж өөрийнхөө хэргийг дарагдуулаад байх сонирхолтой гар. Монголчуудаар өрөвдүүлэх гэсэн өөдгүй хүн
2016/08/05 59.153.113.252
2016.08.05
энэ хүний үгийг сонсох хэрэгтэй...Их юмны учир мэдэх гогцоог тайлах хүн гэж боддог шүү...яагаад дахин дахин оролдоод байгаа юм гэдэгт учир байж л таараа
2016/08/05 112.72.12.3