Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж. Харин Англи, Франц, Бельги зэрэг улс орнууд тавдугаар сарын 19-нд “Аавуудын баярын өдөр”-ийг тэмдэглэдэг аж.