8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-08 10:30:36

08:30 цагт PUMA зочид буудал

"Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт сэдэвт" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Япон улсын Нагояагийн их сургууль хамтран наймдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

10.00 цагт БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд

2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно. Энэ удаагийн зуны сургуульд 12 орны 30 залуу судлаач оролцоно.

11:00 цагт Иргэний танхимд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын Монголч эрдэмтний XI их хурлын тухай хэвлэлийн бага хурал болно. Наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд илтгэл хэлэлцүүлнэ.

Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл