Өнгөрсөн баасан гаригт Хүй долоон худгийн замд зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, тус замд T.Prius, T.Landcruiser маркийн машин мөргөлдөж 7 хүн газар дээрээ нас баржээ. Мөн таван хүн гэмтжээ. Тэдний дөрөв нь том хүн, гурав нь хүүхэд байсан гэдгийг эх сурвалж мэдээллэсэн юм. Тус осол тухайн өдрийн 20.00 цагийн орчимд гарсан байна. Тэд даншиг наадамд оролцоод буцаж байжээ.
Зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн газар дээрээ нас баржээ
2016-08-08 11:30:00