Хоёр хоногийн өмнө дэлгүүрийн худалдагч нараас мөнгө залилан авсан эмэгтэйг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Мөн тэрбээр иргэдийг хуурч мэхэлж АТМ-нээс нь мөнгө авахуулж залилан хийдэг аж. Тэрбээр “Би картгүй явж байна. Таны ХААН банкны дансаар дамжуулж мөнгөө аваад өгье. Миний мобейл банкинд мөнгө байна. Таны руу шилжүүлчихье” гээд мөнгө шилжүүлж, гүйлгээ амжилттай хийгдлээ гэж гарч ирдэг байна. Харин дэлгүүрийн худалдагчийн картыг авч гараад АТМ-ээс мөнгөө авах нэрийдлээр буцаагаад өөрийнхөө цахим карт руу шилжүүлчихээд таны дансанд мөнгө ороогүй байна. Мөнгө байхгүй юм бишүү” гэж хэлээд залилдаг юм байна. Тиймээс ард иргэдийг дээрх байдлаар худлаа хэлж яваа эмэгтэйд залилуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хоёр хоногийн өмнө залилан хийсэн эмэгтэйг эрэн сурвалжилж байна
2016-08-08 11:48:33