8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шорон" болох гэж байсан эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2016-08-08 12:58:00

УИх-ын гишүүн асан Х.Тэмүүжин 2012 онд Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа орчин үеийн шийдлээр барьсан Монгол Улсын цорын ганц эмнэлгийн барилгыг шоронжсон оффис болгох харалган шийдвэр гаргаж байсан билээ. 

80 гаруй жилийн түүхтэй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга хуучирч муудсан тул Засгийн газрын шийдвэрээр шинэ барилгын ажлыг эхлүүлж 2012 оны сүүлчээр эхний ээлж болох А корпусыг ашиглалтад өгөх гэж байсан үед  Х.Тэмүүжин сайд ийн шийдвэр гаргаж олон хүний дургүйцэлийг хүргээд байсан. Харин одоо таньд дуулгах сайн мэдээлэл байна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр төсөл” Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт амжилттай хэрэгжиж эдүгээ тус эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар нь ажиллуулж эхэлжээ. 
Нэг хэсэг улстөрчдийн ашиг сонирхлын золиос болж, хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулчихаад байсан нь эвдэрч хэмхрэн олон хүний харууслыг төрүүлсэн ч энэхүү эмнэлэг эцсийн эцэст эмнэлгээрээ үлджээ. Энэхүү таатай мэдээлэл хүмүүст тэр бүр хүрээгүй. 
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл санаачилснаа уг эмнэлэгт хэрэгжүүлэхээр болж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй өмнөх Засгийн газраас тус менежментийн багт барилгыг хариуцуулж өгөх шийдвэр гаргахдаа наймдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхийг үүрэг болгосон. Үүрэг хүлээсэн ёсоороо Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 260 ор бүхий шинэ нэгдсэн эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан ажиллуулж эхэлжээ. 
Эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудтай бөгөөд Монгол Улсын иргэдэд эрх тэгш үйлчилгээ үзүүлнэ. 
Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгыг дуусгах ажлыг зохион байгуулжээ. 
Засгийн газраас олгосон бүрэн эрхийг алдахгүй биелүүлж, хүний нөөцийн багийнхаа туршлага, ур чадварыг ашиглан тэргүүний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж бүхий шинэ нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд олон хүн талархах биз ээ. 
Одоо уг эмнэлэгт улстөрчдийн ашиг сонирхол ахин амилж, эргээд оффис, шорон болгоно гэж дайрахгүй л бол монголчууд нэг шинэ нэгдсэн эмнэлэгтэй болж байна. 
Төрийн тусгай албан хаагчдын хэмээн тодотгон нэрлэж заншсан уг эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд ажиллаж эхэлсэн үйл явдлын эргэн тойронд манай сайт дэлгэрэнгүй сурвалжлага, ярилцлагыг уншигчдадаа цувралаар хүргэнэ. 

Ц.Эрдэнэцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Сайд асан Тэмүүжин гэгч новшоос улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй
2016/08/09 122.201.31.27
зочин
харицлага тооцоочээ
2016/08/09 202.126.89.146
Зочин
Улсад учруулсан тэр их хохирол дээр яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ. Намынх нь өөрсдөө хүртэл яриад л бсан ш дээ.Үнэтэй суурилуулсан тоног төхөөрмжөөс эхлээд олон тэрбумын хохирол учруулсан гээд л
2016/08/08 182.160.38.237
Зочин
ТЭМКА ГЭГЧ САРМАГЧИНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧЭЭ
2016/08/08 202.9.42.4
зочин
яамай даа.нэг хүнд ноогдох эмч,эмнэлэг нэмэгдэж бвал аштай юу
2016/08/08 122.201.22.233
Irgen oyunaa
Ashgvi dee amjilt hvse dahin zardal gargaj bgaa ch emnelgiin zoriulsltaaraa bga n tastai bn smjilt hvse
2016/08/08 103.26.194.239
Зочин
Тийм ээ тэмүүжинд үүнээс болж санал аа өгөөгүй цаашид ч өгөхгүй, эгэл жирийн иргэд ээ эмнэлгийн чанартай хүртээмжтэй чанартай үйлчилгээ авахыг үзэн яддаг хүн эрх баригч байх эрхгүй
2016/08/08 139.5.219.32
дулам
улаан цайм ийм харалган шийдвэр гаргаж байгаа улс төрчидтэй хариуцлага тооцдог болох хэрэгтэй Тэмүүжинтэй нэмж гаргасан зардлан хэмжээгээр тооцоо хийх хэрэгтэй.
2016/08/08 202.179.31.23
зочин
Тэмүүжин завааруулаагүй бол аль эрт нэг сайхан эмнэлэгтэй болох бн,эмнэлгийг контор шорон болгохоор зориулалтыг нь өөрчлөн улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан Тэмүүжин,Алтанхуяг нараар хохирлыг тө
2016/08/08 103.212.118.110
Ц.Эрдэнэцэцэг захиалгат нийтлэл болиочэээ
Ц.Эрдэнэцэцэг захиалгат нийтлэл болиочэээ Тэмүүжин яахаараа шорон болгодог юм Дарга цэрэг ялгахгүй харьялалгүй эмнэлэг болгох гэж байгаад огцорсон юм ш дээ
2016/08/08 150.129.143.247
ЗОЧИН
Шинэ Засгийн Газар цаг алдалгүй, зоригтой, шийдэмгий ажиллаач, Хийсэн ажынхаа талаар мэдээллийг ард түмэндээ хүргэж байгаач. Ерөнхий сайд нэг их үүрэг өгсөн хүн байх юм, Өгсөн үүргийнхээ биелэлтийг
2016/08/08 122.201.22.244
зочин
Алтанхуягийн ЗГ-ын завхралын үед Эрүүл мэндийн сайд Удвал, ХЗ-н сайд Тэмүүжин, Ерөнхий прокурор Дорлигжав нарын хуйвалдаанаар ТТАХЭмнэлэгийн шинэ барилга золиос болж хэдэн тэрбумын хохирол учирсан.
2016/08/08 103.229.123.75
Зочин
Өмнөх засгийн газрын албан тушаалтнуудын энэ мэт алдаа гаргаж улсын эдийн засгийг хохироосон үйлдлийг нэг бүрчлэн шалгаж, буруутай эзнийг нь тогтоож, хохирлыг төлүүлж, биеэр нь ял эдлүүлэх хэрэгтэй.
2016/08/08 122.201.22.244
Зочин
tusuv deer buun achaalal +,manaid odoo yul bna huvi huvisgal niilsen chadvargyi buun mungu nehsen emnelegyyd tytsnees olon bolloo ,uursduu eryyl menddee anhaarahgyi archaagyi alnuud baij
2016/08/08 202.9.41.153
үнэн үг хэлье
арын хаалгагүй,эмч нар нь чадварлаг хөнгөн шуурхай сайхан эмнэлэг байсан. ТТАХНЭ-ийг сэргээж өгнө үү. тэнэг Тэмүүжинд арга хэмжээ аваач ээ. олон түмнийг хохироолоо ш дээ. АТГ Тэмүүжинг шрондоо хий
2016/08/08 202.131.230.238
үнэн үг хэлье
Төрийн албан хаагч нар эмнэлэггүй болчихлоо шүү дээ. 1-р эмнэлэгт үзүүлэх боломжгүй, цэргийн госпиталд үзүүхэрээр очиход яамны эмнэлэгийн хүн бна гээд ялгаварлан гадуурхах юм. ТТАХНЭ гэж байхад ямар ч
2016/08/08 202.131.230.238
ЗОЧИН
ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН ТЭМҮҮЖИН ГЭЖ ТОЛЬТРОО, ХЭРҮҮЛЧ НӨХӨР ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙЖ БААХАН ХОЛИОН БАНТАН ХУТГАЖ УЛСЫГ МӨН ИХ ХОХИРООСОНДОО. ЦААД ТЭНЭГЭЭСЭЭН ГАРГАСАН ХОХИРЛОО НЭХЭЖ ГАРГУУЛААЧ.
2016/08/08 202.179.29.95
Zochin
Nymdorj gishuunee eniig tusgaigiinhnii embeleg bolgohgui ymuu.
2016/08/08 122.201.31.155
Болд
Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан Тэмүжинг шийтгээч ээ???
2016/08/08 150.129.140.166
Монгол
Эмнэлгийн байрыг оффис болгох мунхагийн дээд шийдвэр гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан Тэмүжингээр хохирлыг барагдуулах арга байхгүй ч түүнд нь тохирсон шийтгэл ногдуулах ёстой биз дээ???
2016/08/08 150.129.140.166
Зочин
Манай улс 10000 хүнд ноогдох эмнэлгийн орны тоогоороо дэлхийд бараг 1-рт ордог байсан, одоо бүр талийж байгаа байх даа....яасан ч их мөнгөтэй юм????эмнэлэг нэмэгдээд л, гэтэл гадаад яваад л....
2016/08/08 202.21.106.104
эмнэлэг нэмэгдэнэ гэдэг иргэд ядуурах нэг хэлбэр
зочин
2016/08/08 202.21.98.130
zochin
эмнэлэг нэмэгдэнэ гэдэг ард иргэд ядуурах нэг хэлбэр
2016/08/08 202.21.98.130
Зочин
мөнгө хүрэлцэхгүй байна гээд уйлан дуугарцгаагаад байдаг мөртлөө энэ их мөнгийг босгоод байдаг. Ер нь МУ-ынхаа ЭЗ-ийг энэ эмч нарт даатгачихъя1 Тэгвэл асуудалгүй болох юм байна
2016/08/08 203.91.118.254
uuganaa
Teneg hund erh medel ogohoor ard tumen hohirdog ulsad uchiruulsan hohiroliig nohon toluul chadahgui bol ooriinhoo buteesen shorondoo suug teneg novsh
2016/08/08 112.164.96.53
ард
...гаргаж байсан даа.
2016/08/08 119.40.103.50
Зочин
"эмч мэргэжилтнүүдийн баг 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгыг дуусгах ажлыг зохион байгуулжээ" Тэгээд ийм их мөнгийг эмч нар хаанаасаа татан босгодог байна аа. Төсөв
2016/08/08 203.91.118.254
ард
Сайханбилэг сайхан шийдвэрүүдийг их л шарагж байсан даа.
2016/08/08 119.40.103.50
Зочин
Тэмүүжинд яагаад хариуцлага тооцож , хохирлыг барагдуулахгүй бнаа. Ийм задгай байвал төрийн өндөр албан тушаалтанууд эрх мэдэлдээ эрдэн буруу, бусармаг шийдвэр гаргасаар л бна шүү
2016/08/08 103.26.194.209
zochin
ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧИЛЭХ ҮҮ ҮГҮЙ ЮУ ГЭЭД МЭДЭХ ЗҮЙЛ ИХ БАЙНА ДАА
2016/08/08 119.40.103.50
Ирээдүй
Тэмүүжинг энэ алдаатай шийдвэрийнх нь төлөө л шоронд хатаах хэрэгтэй Яагаад гэвэл улс олон нийтэд учруулсан хор хохирлын хэмжээ нь дэндүү өндөр байгаа Энэ хүн маш тэнэг тэнэг өөрчлөлт нэртэй юм ярьсан
2016/08/08 203.169.50.192
Mongolchuud
garsan ilyy zardliig Temyyjingeer tulyyleechee, ingeed orhichihood baival garsan teneg bolgon l ingej duraaraa zagnana shyy dee, henii hurungu mungu bilee dee?
2016/08/08 103.26.195.93
  • Recent
  • Most Read
  • Most Comment